Онгийн нууц цогцолбор

Захиалах

Secret of Ongi camp

Монголын алдартай том хийдүүдийн нэг байсан Онгийн хийдийн 3 хийдийн түүхийн нууцад нэвтрэн, таниулан дэлгэрүүлэх зорилго өвөрлөсөн “Онгийн нууц” жуулчны бааз маань 2008 онд үүд хаалгаа нээсэн. Онгийн хийд нь бурханы шашны зан үйлийг үйлдэх, ялангуяа шашны номын дамжаа барих, Монголын шашны гайхамшигт урлаг болох цам гаргах зэргээрээ халхын говь болон хээр тал нутагт нэрд гарсан хийд байсан.


БАЙРШИЛ

“Онгийн Нууц” жуулчны баазын газарзүйн байрлал нь уртрагийн 1040, өргөргийн 450-д Улаанбаатар хотоос баруун өмнө зүгт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг, хотоос 328 км зайд Онгийн хийдийн дэргэд байрладаг.


БАЙРЛАХ ХЭРЭГСЭЛ

/90 ор бүхий 45 цомцог гэртэй/


РЕСТОРАН

100-120 хүнд үйлчлэх хүчин чадалтай ресторан, VIP үйлчилгээ бүхий өрөөтэй.


ҮЙЛЧИЛГЭЭ

Мэдээллийн төв нь 250 жилийн тэртээх Онгийн хийдийн түүх, соёлтой танилцах боломжийг олгоно.

Ажил хэргийн хурал, семинар явуулах танхимтай

Цамын хувцас, баг болон үндэсний хувцастай зураг авахуулах.

Монголын үндэсний тоглоомыг заалгах, наадах

Уурын саун, дүш, массажны үйлчилгээтэй.

Хувцас угааж индүүдэх үйлчилгээтэй.

Гар урлалын худалдаа.

Автомашины хөдөлгүүрийн тос солих болон дугуй нөхөх үйлчилгээтэй.

Аялал

Малчин айлд зочлох тэмээн аялал /Малчин айлын амьдралтай танилцах, монгол гэр барьж үзүүлэх, үндэсний хоол, цагаан идээ боловсруулахад жуулчдыг оролцуулах/

Орчны явган аялал /Эртний түүхэн дурсгалт газруудын нэг болон Онгийн хийдийн туурь үзэх, нутгийн уул, ус, амьтны тухай домог сонсох/

Автомашины аялал /Хүннүгийн үеийн хадны сүг зураг, лам нарын бясалгалын агуй, байгалиийн өвөрмөц тогтоц сонирхох, XII-XIII зууны үеийн Шаазан хотын туурь, эртний булш хиргисүүрүүд үзнэ/

Морин тэрэгт аялал /Онгийн голын дагуу говийн байгаль сонирхох/

ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД

  • Сүм хийдийн уран барилгын онцлогийг тусгасан архитекторын өвөрмөц шийдэл бүхий үйлчилгээний барилгатай.
  • Төвийн эрчим хүчинд холбогдсон, Жи-Мобайл, Скайтел-ийн үүрэн телефоны сүлжээтэй.
  • Интернет, олон улсын картаар үйлчилдэг.
  • Өөрсдийн туслах аж ахуйгаас бэлтгэсэн эрүүл хүнсний ногоо, сүү цагаан идээ, мах зэрэг экологийн цэвэр хүнсээр үйлчилдэг.
  • 107 метр гүний цэнгэг усны худагтай.
  • Улаанбаатар, Өмнөговь аймгийг холбосон аялал, жуулчлалын гол цэгт байрлалтай.


ХОЛБОО БАРИХ

Утас            : 976-7000-0450 
Факс          : 976-7018-0011
Гар утас    : 99096841, 99046841, 99993200, 96963200, 98886800
Ц-шуудан  : info@mongoliansecrethistory.mn


Эрч хүч өгөх витамин В-гийн төрөл
Өнөө үед бидний ихэнх нь бодисын солилцоогоо сайжруулж эрч хүч авахын тулд витамин В-г ихээр хэрэглэх болсон ...
Та байгалийн сайхан тольдонгоо хооллож амрах дуртай юу ?
    Байгалийн сайханд, цэвэр агаарт амрангаа дээд зэрэглэлийн амт чанартай хоолоор үйлчлүүлэхийг хүсч байна уу? Тийм бол ...
Бороотой ч болзоондоо.
          Зуны бүгчим халуун өдрүүд хэд хоног үргэлжиллээ. Ойрын хугацаанд болж байгаагүйгээрээ халуун болж байна. ...
Цагаан идээний гайхамшигийг Монголын Нууц Товчооноос
     Монголчууд бид буянт малынхаа ашиг шимийг хүртэж, цагаан идээгээр хооллож ирсэн уламжлалтай билээ. Цагаан идээ ...
Цогцолбор & МSH Ресторан
Аяллын үед бааз болон бусад байгууллагаас мэдээлэл авах арга зүй
Аяллыг гүйцэтгэх явцад аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын талаарх мэдлэгээ арвижуулдаг. Иймд аялал эхлэхээс өмнө маршрут дагуух үйлчилгээний газруудын талаарх мэдээлэлтэй байх шаардлагатай. Улмаар тухайн үйлчилгээний байгууллага аяллын хугацаанд ажиллаж байх ...
Дэлгэрэнгүй
     Гэр бүлийн уур амьсгал бол таны амьдралын суурь үндэс билээ. ...